Хувилбар 1.2
Coming soon...
  • Дараах боломжууд шинээр нэмэгдэх болно.

  • - Үндсэн хөрөнгийн үлдэх өртөг тооцоолох
    - Харилцахын тайлан гаргах
    - Most Money ашиглан төлбөр төлөх
    - Олон валютын бүртгэл хийх

Хувилбар 1.1
2013.12.18
  • И-Баланстай холбогдох

  • Жилийн эцсийн болон улирлын тайлангуудаа системээс гаргаж И-Баланс систем рүү шууд илгээх боломжтой боллоо.
  • Ухаалаг төхөөрөмж

  • Та өөрийн смарт төхөөрөмжөө ашиглан Ruby систем дээр өдөр тутмын гүйлгээ болон бусад үйлдлүүдийг хийх боломжтой боллоо.
  • Хаан банкаар төлбөр төлөх боломж

  • Өмнөх хувилбар дээр та үйлчилгээний төлбөрөө зөвхөн Голомт болон Төрийн банкны картаар онлайнаар төлдөг байсан бол одоо Хаан банкны картаар төлөх боломжтой боллоо.
  • Татварын тайлангын эхний үлдэгдэл оруулах

  • ААНОАТ-ын тайлан, ХХОАТ-н тайлан ТТ11, ТТ11-1 тайлангуудын эхний үлдэгдлийг системд шивж оруулах боломжтой боллоо.
  • Ашиглах төлбөрийн багцаа өөрчлөх

  • Та хийгдэж буй гүйлгээний тооноос хамаарч өөрийн ашиглаж буй төлбөрийн багцаа өөрчлөн багцаа буюу гүйлгээний тоог нэмэгдүүлэх боломжтой боллоо.

Хувилбар 1.0
2013.11.18
  • Удирдлагын хяналт

  • Удирдлага хяналтаар байгууллагын хугацаа хэтэрсэн авлага, өглөг, орлого, зардал, бэлэн мөнгөний үлдэгдэл, харилцахын үлдэгдэл, төлбөр төлөлт зэрэг мэдээллийг график хэлбэрээр, энгийн ойлгомжтойгоор нэгтгэж харах боломжтой.
  • Эхний үлдэгдэл

  • Та өөрийн байгууллагын касс харилцах, бараа материал, үндсэн хөрөнгийн эхний үлдэгдлийг санхүү болон татварын тайлангийн эхний үлдэгдлээр системд шивж оруулах боломжтой.
  • ААН-н дансны нэгдсэн төлөвлөгөө

  • Байгууллагад санал болгох дансны төлөвлөгөөг жагсаалтаар харуулсан бөгөөд та санал болгосон дансны төлөвлөгөөг ашиглан өөрийн байгууллагын дансны төлөвлөгөөг гаргах боломжтой.
  • Бараа материалын худалдан авалт

  • Бараа материалын худалдан авалтыг НӨАТ-тай, НӨАТ-гүй дүнгээр бүртгэх боломжтой бөгөөд худалдан авалтын жагсаалтаас тухайн худалдан авалтын дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
  • Бараа материалын борлуулалт

  • Бараа материалын борлуулалтыг бараа материалын үлдэгдлээс хамааран хийх боломжтой бөгөөд борлуулалт хийхэд тухайн барааны өртгийг дундаж өртгийн аргаар бодох боломжтой. Тухайн бараа материалын худалдан авалтыг ямар ч огноогоор хийхэд автоматаар өртөг тооцож бодно.
  • Үндсэн хөрөнгийн худалдан авалт

  • Үндсэн хөрөнгийн худалдан авалтыг бүртгэх боломжтой бөгөөд үндсэн хөрөнгийн худалдан авалтын жагсаалтаас дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
  • Үндсэн хөрөнгийн борлуулалт

  • Үндсэн хөрөнгийн борлуулалтыг бүртгэх боломжтой бөгөөд үндсэн хөрөнгийн ашиглах жил болон үлдэгдэлээс хамааран хөрөнгийн элэгдэл ба өртгийг тооцох боломжтой байна. Элэгдлийг шулуун шугамын аргаар тооцно.
  • Орлого

  • Байгууллагын өдөр тутмын орлогын гүйлгээг үндсэн ба үндсэн бус үйл ажиллагааны орлогын төрлөөр нь ангилан бүртгэх боломжтой бөгөөд гүйлгээний жагсаалтаас дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
  • Зардал

  • Байгууллагын өдөр тутмын зардлын гүйлгээг бүртгэх боломжтой бөгөөд үйл ажиллагааны болон үйл ажиллагааны бус зардлын төрлөөр ангилан бүртгэнэ. Гүйлгээний жагсаалтаас дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
  • Бусад гүйлгээ

  • Байгууллагын өдөр тутмын бусад гүйлгээг данс тус бүрээр нь ялган хийх боломжтой бөгөөд бусад гүйлгээний жагсаалтаас дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
  • Худалдан авалтын буцаалт

  • Худалдан авалтын буцаалтыг бүртгэх боломжтой бөгөөд бараа материалын буцаалт хийнэ.
  • Борлуулалтын буцаалт

  • Борлуулалтын буцаалт бүртгэх боломжтой бөгөөд тухайн барааны өртгийг тооцох боломжтой.
  • Цалин

  • Ажилтан бүртгэх
    Автомат цалин бодолт
    Жирэмсэн амаржсаны тэтгэмж, акт

    Ажилтнуудын урьдчилгаа болон сарын сүүл цалинг бодож ажилтантай холбоотой татвар, суутгал, хөнгөлөлтүүдийг тооцож тайлан шинжилгээ гаргах боломжтой.
  • НӨАТ

  • Тухайн байгууллага өөрийн үйл ажиллагааны онцлогоос хамааран НӨАТ-тай болон НӨАТ-гүй гүйлгээ хийх боломжтой.
  • Анхан шатны баримт

  • Ruby систем нь дараах анхан шатны баримтуудыг хэвлэх болон хоосон баримт хэвлэх боломжтой.
    - Нэхэмжлэх
    - Шаардах хуудас
    - Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл
  • Элэгдэл тооцох /ШША/

  • Систем нь үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох боломжтой бөгөөд элэгдлийг шулуун шугамын аргаар тооцно.
  • Тайлан

  • - Санхүүгийн 4 тайлан
    - Журналын тайлан/ ҮХ, БМ, ЕЖ, ЕД/
    - Татварын тайлан /ТТ-02, ТТ-03, ТТ-11, ТТ-11(1)/
    - Кассын, авлага, өглөгийн тайлан зэрэг тайлангуудыг гаргах боломжтой.
  • Банкаарх төлбөр төлөлт / Голомт банк, Төрийн банк/

  • Системийг ашиглах үйлчилгээний төлбөрийг онлайнаар Голомт болон Төрийн банкаар дамжуулан хийх боломжтой.