Програм хангамжийн зах зээлд тэргүүлэгч, олон жилийн туршлагатай “Интерактив Би Ай” ХХК-нь энэ удаад жижиг, дунд аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгч нартаа зориулж Санхүү, НББ-ийн RUBY онлайн системийг танилцуулж байна.
Ruby санхүүгийн онлайн програмыг жижиг, дунд бизнес эрхлэгчид болон гэрээт нягтлан бодогчид, хувиараа бизнес эрхлэгчид нягтлан бодох бүртгэлийн өдөр тутмын гүйлгээгээ бүртгэж, бүх төрлийн тайлангаа Монгол улсын хууль дүрмийн дагуу хөтөлж ашиглах боломжтой.
Хэрэглэгч
Хэрэглэгчийн эрх
Нэг компани олон хэрэглэгчтэй, нэг хэрэглэгч олон компаний тайлан хөтлөх боломжтой. Админ эрхтэй нэг хэрэглэгч нь бусад хэрэглэгчийг нэмэх, тэдгээрийн эрхийг хязгаарлах, тохируулах эрхтэй байна.
Хэрэглэгчийн нууц үг
Та нууц үгээ хэн ч амархан олохооргүй байхаар сонгох ёстой ба хэн нэгэн этгээд нууц үгийг 3 удаа давтан буруу оруулсан тохиолдолд captcha гарч ирээд дахин 2 удаа буруу оруулсан тохиолдолд таны нэвтрэх эрх автоматаар түгжигдэх болно. Таны нэвтрэх эрх түгжигдсэн тохиолдолд бид бүхэн таны и-мэйл хаягаар шаардлагтай мэдээллийг явуулна. Хэрэв таны компьютер идэвхгүй хэсэг хугацаанд байвал бид аюулгүй байдлын үүднээс таныг автоматаар системээс гаргах бөгөөд та дахин нууц үгээ оруулан нэвтрэх шаардлагатай болно.
Програм
SSL
SSL нь хэрэглэгчээс сервер рүү илгээж байгаа мэдээллийг encrypt буюу шифрлэж нууцлан илгээх бөгөөд серверээс хэрэглэгчид ирж байгаа мэдээллийг ямар нэг өөрчлөлтгүй, бүрэн бүтэн байдлыг хангах механизмыг агуулж байдаг. Өөрөөр хэлбэл таны оруулсан мэдээллийг тань серверээс өөр хэн ч уншиж чадахгүй гэсэн үг, мөн таны хүлээн авч байгаа мэдээлэл тань замдаа ямар нэг байдлаар засварлагдаагүй гэсэн баталгаатай байдаг.
Бид таны мэдээллийг DigiCert Inc компаниас авсан 128 bit encrypt-тэй TLS1.1 хувилбарын сертификатаар хамгаалах болно.
Гадны халдлагын хамгаалалт
Бид таны эрх, ашиг сонирхолд халдсан гэмт хэрэг, эрх зүйн зөрчлийн шинжтэй аливаа гадны халдлагуудаас сэргийлэх, мэдээллийн аюулгүйн байдлын бодлогыг хангах үүднээс системдээ доорх халдлагуудаас сэргийлэх хамгаалалт хийсэн.
- Injection
- Cross Site Scripting
- Broken Authentication and Session Management
- Insecure Direct Object References
- Cross Site Request Forgery (CSRF)
- Security Misconfiguration
- Insecure Cryptographic Storage
- Failure to Restrict URL Access
- Insufficient Transport Layer Protection
- Unvalidated Redirects and Forwards
Архивлалт/Мэдээллийн нөөцлөлт
Бид хэрэглэгч таны нууц мэдээллийг нууцлал, аюулгүй байдал, хамгаалалтын талаас нь шийдсэнээс гадна мэдээллийн архивлалт нөөцлөлтийн асуудлыг цогцоор нь шийдсэн болно.
- Өдөрт 1 удаа систем автоматаар архивлалт хийж таны мэдээллийг хадгална.
- Хэрэглэгч архивлалтын мэдээллийг харах боломжтой.
- Хэрэглэгч хүсвэл хүссэн архивлалтаараа мэдээллээ сэргээх боломжтой.
Манай архивлалтын серверүүд доорх хотуудад байрладаг.
- Монгол – Улаанбаатар
- АНУ – Хойд Калифорниа
- Япон – Токио